Бүгдэд нээлттэй – “МОСТ Финтек ХХК”

Түүхэн замнал:

  • 2008 оны 04-р сарын 23-нд МОСТ ПСП ХХК нэртэйгээр үндэсний хэмжээний цахим төлбөр тооцооны “дэд бүтэц”-ийг бүтээн байгуулах зорилготойгоор Монгол Улсын ууган финтек компани болон үйл ажиллагаагаа эхлүүлэв. 
  • Тухайн үед санхүүгийн байгууллага дээрх дансанд хандаж гүйлгээ хийх нууцлалыг хангаж чадах этгээд нь зөвхөн Үүрэн холбооны оператор байсан нь Мобиком Корпораци ХХК хөрөнгө оруулалт хийх гол шалгуур болсон байна. Банкируудаараа дэлхийд алдартай Израйлын Тривнет компанийн Мобайл төлбөр тооцооны системийг нэвтрүүлэн 2010 онд анхны “Мост Мони” үйлчилгээг зах зээлд гаргасан. Анхны нэвтрүүлсэн Мост Мони үйлчилгээ нь МобиЭкспрэсс, Candy, MonPay нэрээр цаашид зах зээлд салбарлан хөгжсөн байна.
  • 2010 онд ГрэйпСити Монгол компанид суурь системийн захиалга өгч 2011 онд 100% дотоодын компани, Монгол залуусын ур ухаан шингэсэн “Advanced Mobile Payment Acquiring Gateway” системээ хүлээн авсан.
  • 2012 онд дэлхийн жишигт нийцсэн, хэн ч залгагдан ашиглах боломжтой, оролт/гаралт-ын нээлттэй порт бүхий төлбөр тооцооны үндсэн системээ нэвтрүүлэн,  Мост Мони үйлчилгээг цоо шинээр ХХБ, Капитрон Банк, Төрийн банктай хамтран нэвтрүүллээ.
  • 2013 онд Мост Мони үйлчилгээ нь Монголын анхны төлбөр тооцооны аппликэйшн болов.
  • 2014 оноос зөвхөн Банкны системээс гадна ББСБ-ын харилцагчийг Мобайл төлбөр тооцооны платформд холбож санхүүгийн үйлчилгээ үзүүлэх боломжийг олгосон нь тухайн үедээ маш шинэлэг байсан нь Санхүүгийн зохицуулах хороо зөвхөн энэ үйлчилгээнд зориулж тусгайлан журам гаргаж байснаас харагдана.
  • 2015 онд бүх үүрэн телефоны операторууд болон Улаанбаатар Хотын Банк Мост Мони үйлчилгээнд нэгдэв.
  • 2016 онд 100,000 хэрэглэгчтэй болж Мост Мони үйлчилгээний шинэ хувилбараа танилцуулав.
  • 2017 онд төрийн үйлчилгээ болох Татвар, НӨАТ болон  NFC/EMV, QR үйлчилгээг нэвтрүүллээ.
  • 2018 онд Ард Кредит ББСБ нэгдэн, 3D POS, Corporate Gateway, Кредит оноо, Whitelabel зэрэг олон төрлийн шинэ үйлчилгээг зах зээлд гаргав.
  • 2019 онд онлайн зээлийн үйлчилгээг нэвтрүүллээ. Хиймэл оюун ухааныг хөгжүүлж Кредит онооны тооцоололд ашиглаж эхлэв.
  • 2020 онд Монголбанкнаас хуулийн дагуу шалгалт хийж МОСТ Финтек ХХК “Хөдөлгөөнт банкны процессорын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”-ийг олгосон.Монголбанкнаас “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”-ийн дагуу “Хөдөлгөөнт банкны процессорын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг албан ёсоор МОСТ Финтек ХХК-д олгов.
  • 2021 онд Монголын хөрөнгийн зах зээлд ҮЦК-иудын харилцагчдыг Мобайл төлбөр тооцооны платформд холбож хүссэн цагтаа, хаанаас ч арилжаа хийх боломжийг бий болгов.
  • Технологийн салбарыг түүчээлсэн 14 жилийн ойн босгон дээр МОСТ Финтек ХХК нь 2022 онд олон нийтэд нээлттэй компани болохоо зарлалаа.

Бидэнтэй хамт байдаг эрхэм харилцагч танд баярлалаа.

 

Share This

Copy Link to Clipboard

Copy