МОСТ Финтек ХХК нь Ариг Банктай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Монгол улсын ууган арилжааны банкуудын нэг Ариг Банк Мост финтек ХХК-тай (MОСТ) хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.
Монголын ууган Финтек компани болох МОСТ нь төлбөр тооцооны “платформ”-ын үйлчилгээг 5 арилжааны банк, 20 гаруй бичил санхүүгийн байгууллага, 3 үнэт цаасны компани, даатгал, е-коммерц, худалдаа үйлчилгээний 500 гаруй байгууллагын хэрэглэгчдэд 15 дахь жилдээ хүргэн ажиллаж байна.  Тус компани ньолон нийтэд нээлттэй хувьцаагаа гаргахаар бэлтгэл ажилдаа орсон бөгөөд дотооддоо төдийгүй олон улсад платформоо нэвтрүүлэн ажиллахаар зорьж буй билээ.

Ариг Банк нь Монгол улсын банк санхүүгийн зах зээлд 25 дах жилдээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэйгээр, харилцагчдын хүсэлт сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт байрлах салбар нэгжээрээ дамжуулан хүргэж байна. 2022 оны хувьд Ариг банкны хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлэн дүрмийн санг 100 тэрбум төгрөгт хүргэж, банк өөрийн менежмент, засаглалыг сайжруулсаар байна.  Тиймдээ ч банкны нийт төлбөр тооцооны 95% нь цахимаар хийгдэж байгаа энэ үед цахим банкны үйлчилгээгээ сайжруулах, дижитал шилжилтийг хийхээр зорин ажиллаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн банк санхүүгийн салбарын шинэчлэл, инновацыг нэвтрүүлэн, орчин цагийн хэрэглэгчдийн хүсэл сонирхол, амьдралын хэв маягт нийцсэн банк болох, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр авах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр Ариг Банк нь  МОСТ-той ийнхүү хамтран ажиллахаар боллоо.

Share This

Copy Link to Clipboard

Copy