Санхүүгийн байгууллага

МОСТ нь банк дундын онлайн төлбөр тооцооны оператор компани бөгөөд технологийн шилдэг шийдэл, архитектур дээр суурилсан үндэсний хэмжээний төлбөр тооцооны дэд бүтэц байгуулах эрхэм зорилго өөдөө шургуу, шат дараатай урагшилж байна. Дундын байрлал нь өргөн олон нэр төрлийн үйлчилгээ үзүүлэх, шинэ тулгар шийдэл, загвар, техологийн дэвшил, бизнес харилцааг санхүүгийн салбарт өрсөж хүргэдгээрээ зардлыг бууруулах, үргэлж шинэлэг байх боломжийг бидэнд олгодог.

МОСТ платформ санхүүгийн байгууллагын CBS буюу суурь бүртгэлийн системтэй нээлтэй API-аар дамжин холбогдон ажиллаж, санхүүгийн байгууллагын зөвшөөрсөн бүх төрлийн төлбөр тооцоог бодит цагийн горимд гүйцэтгэдэг.

Бидний хамтран ажиллаж буй банкууд:

Худалдаа

Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд төлбөр хүлээн авах шийдлийг дараах ерөнхий шийдлийг санал болгож байна.

Онлайн худалдаа

  • QR кодоор дурын банкны үйличлгээгээр төлбөр хийх
  • МОСТ платформоос төлбөр хийх

Дэлгүүрийн худалдаа

  • Картын ПОС дээр гар утсаар төлбөр хийх
  • Кассын програм дээр QR кодоор төлбөр хийх

Мост Мони апп дээрх худалдаа

  • Онлайн худалдаа хэсэгт хүссэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах

Урьдчилсан төлбөрт

УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ
Аливаа нэг дансыг урьдчилан цэнэглээд, дараа нь хэрэглэх бизнес загвартай байгууллагад бид урьдчилсан төлбөрт төлбөрийн шийдэл санал болгодог. Үүнд үүрэн холбооны операторын нэгж, интернэтийн WiFi карт, кабелийн телевизийн үйлчилгээ гэх мэт олон төрлийн үйлчилгээ багтана.
Урьдчилан код олгосон бараа бүтээгдэхүүний мэдээллийг системд бүртгээд, тухайн бүтээгдэхүүнээс борлуулалтыг хийнэ.

  • 24/7 онлайн горимд цэнэглэлт хийнэ.
  • НӨАТУС-ын баримт нь и-мэйлээр илгээгдэнэ.
  • “Урьдчилсан төлбөрт үйлчилгээний холболтын документ”

Дараа төлбөрт

Дараа төлбөрт хэрэглээний төлбөрийн цогц шийдлийг билл нэхэмжлэгч Биллер байгууллагуудад үзүүлж байна. Танай байгууллага дараа төлбөрт нөхцөлөөр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулдаг бол манай системтэй онлайн холбогдсоноор төлбөр тооцооны асуудлаа шийдвэрлэнэ.

Дараа төлбөрт үйлчилгээнд дараах нэмэлт боломжуудыг танд олгоно.

Төлбөрийн мэдээлэл илгээх

  • Мессеж
  • Мэйл
  • Смарт мэдэгдэл

Банкаар төлбөр цуглуулах

  • ХХБанк
  • Капитрон банк
  • Тээвэр хөгжлийн банк
  • Улаанбаатар хотын банк

Онлайн үйлчилгээгээр дамжуулан төлбөр цуглуулах

  • Мост Мони
  • АДБанк
  • Капитрон банк смарт
  • УБХБанк смарт
  • ЛэндМН

НӨАТ-ын сугалааны дугаар бүхий баримт олгох

  • Хялбар бүртгэл
  • Мэйлээр илгээх
  • Банк дээр хэвлэж өгөх