“Ардкойн” урамшууллын оноо Мост Мони-д нэвтрэхээр боллоо.

МОСТ Финтек ХХК нь Ард Бит ХХК-тай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Ардбит ХХК нь “Ардкойн” урамшууллын оноог Монгол Улсын зах зээлд түгээн дэлгэрүүлж буй  Үндэсний урамшууллын оноо олгогч компани юм.
Уг хамтын ажиллагааны хүрээнд Мост Мони үйлчилгээний урамшууллын онооны салхийг хагалж, нийт хэрэглэгчид “АрдКойн”-оор урамшууллын оноогоо цуглуулж, ашиглах боломжийг  бүрдүүлж байна.
Монголын анхны цахим хэтэвч Мост Мони үйлчилгээ нь зах зээлд нэвтэрсэн 13 жилийн хугацаанд хялбар, найдвартай байдлаараа хэрэглэгчдээ татаж ирсэн бол цаашид үнэнч хэрэглэгч нартаа олон төрлийн урамшууллын оноог нэвтрүүлэн ажиллах болсондоо таатай байна.

Share This

Copy Link to Clipboard

Copy