Интернэт Худалдаа ба МОСТ платформ хоорондын холболт

Интернэт Худалдааны сайтыг Most Money хэтэвч болон бусад МОСТ платформ дээр ажилладаг аппууд (Ард апп ба бусад) дотор оруулж ирэхийн тулд API ашиглан платформ хоорондын холболт хийнэ. Ингэснээр Most Money үйлчилгээний 400 мянга гаруй хэрэглэгч апп дотроосоо Мерчантын худалдааны сайт руу шууд шилжин орж, худалдан авалт хийнэ, төлбөр тооцоо нь МОСТ платформоор хийгдэнэ.

Боломжууд:

  • Өдөрт давхардаагүй тоогоор 40
  • 000 хэрэглэгч ханддаг платформд шууд холбогдоно.
  • Тусдаа апп гаргаад хэрэглээ болгохын тулд маркетингийн өндөр зардал гаргах шаардлагагүй.
  • Төлбөр тооцоо бүрэн шийдвэрлэгдсэн.

Платформд холбогдоход үнэгүй. Most Money үйлчилгээгээр борлуулалт хийгдсэн үед тогтмол хураамжтай.

API зааврын дагуу холболт хийх явцад бодит орчинд хүндрэл үүсч болно. Албан ёсоор хамтран ажиллаж эхлэх үед МОСТ-ын талаас туслалцаа үзүүлнэ.