АЙЛ БҮРИЙГ ДИЖИТАЛААР ХОЛБОХ “HOOME” ПЛАТФОРМТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Орчин үед бид хөгжиж, улам олуулаа бужигнах боловч бүгд хөндий, хажуу айлын хөршөө ч танихгүй болжээ. Яг л энэ асуудлыг технологиор шийдэж, халуун дулаан харилцаа холбоо үүсгэх санаачилга дор Hoome платформыг Новелсофт компани хөгжүүлэн 11 сарын 11-нд нээлтээ хийлээ.  

Уг платформын бүхий л онлайн төлбөрийг шийдэхээр МОСТ Финтек ХХК хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.

МОСТ Финтек нь дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж Монгол Улсдаа анхдагч нь байсаар ирсэн бөгөөд төлбөр тооцооны цогц МОСТ платформын үйлчилгээ, түүний гүйлгээ боловсруулалт, онлайн мэдээлэл дамжуулалтыг цогцоор нь найдвартай ханган ажилласаар ирсэн.

МОСТ платформын өргөн боломжууд, цаашдын хөгжүүлэлт болон шинэ бүтээгдэхүүнүүдээ эцсийн хэрэглэгчид хүргэх гол суваг нь зах зээл дээрх цахим хэтэвчүүд бөгөөд энэ дундаа хамгийн ууган цахим хэтэвч болох Мост Мони билээ.

Hoome платформын харилцагч нар Мост Мони цахим хэтэвчийн нууцлалаар нэвтрэх буюу Мост Мони хэтэвчээс шууд төлбөрөө төлөх боломжтой болох талаар мэдэгдэхэд таатай байна.

 

Share This

Copy Link to Clipboard

Copy