most
Mongolian | English
 
 
Харилцагч
Мэдээ мэдээлэл
Төлбөрийн нэгдсэн Most Money үйлчилгээг нэвтрүүллээ
5жилийн өмнө
ХХБ, Капитрон банк, Төрийн банк, Мобиком корпораци хамтран Монголд анх удаа Төлбөрийн нэгдсэн Most Moneyүйлчилгээг зах зээлд нэвтрүүлж байгаагаа зарлалаа.  
Үндэсний Төлбөр Тооцооны Төвийн тухай УРИАЛГА
5жилийн өмнө
Монголын арилжааны ууган банк Худалдаа, Хөгжлийн Банк, үүрэн холбооны ууган оператор Мобиком Корпораци, банкны програм хангамжийн ГрэйпСити Монгол ХХК, мэдээллийн технологийн ИТ Компас ХХК......

Худалдаа Хөгжлийн Банк

1990 онд Монгол улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үүссэн түүхэн цаг үед анхны арилжааны банк болон мэндэлсэн Худалдаа, хөгжлийн банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн дотоодын эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг байнга дэмжиж ирсний зэрэгцээ гадаад харилцаа, олон улс дахь нэр хүндээрээ манлайлах байр суурийг эзэлдэг. Moнгол улсын банк санхүүгийн зах зээлийг тэргүүлэгчийн хувьд томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд, жижиг дунд бизнес эрхлэгчид болон олон мянган харилцагч иргэддээ зориулан урт ба дунд хугацааны санхүүжилт, худалдаа үйлчилгээг дэмжих бүх төрлийн санхүүжилт, зөвхөн танд зориулсан хувийн банкны үйлчилгээ, мөнгөө ашигтай удирдах хөрөнгө зохицуулалтын үйлчилгээ, валютын арилжаа зэрэг олон улсын стандартад бүрэн нийцсэн, хамгийн сүүлийн үеийн 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж, банкны цогц үйлчилгээг харилцагчиддаа хүргэж байна. 

Өнөөдрийн байдлаар ХХБ нь Байгууллагын банкны газар, Жижиг, дунд байгууллагын банкны газар, Иргэдийн банкны газар, Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын банкны газар, Хөрөнгө зохицуулалтын газар, Хувийн банкны төв зэрэг томоохон газар нэгжүүд болон харилцагчдад үйлчлэх 33 салбар тооцооны төвөөр дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

Харилцагч байгууллагууд:

Нүүр хуудасБидний тухайҮйл ажиллагааХарилцагчКарьерХолбоо барих
MOST PSP
Developed by: miniCMS™ v2