Mongolian “MOST Fintech” LLC 13th anniversary

Mongolian MOST FintechLLC
МОСТ Финтек ХХК нь төлбөр тооцооны дэд бүтцийн оператор компани юм.
Дэд бүтцийн цөм нь банк, санхүүгийн байгууллагууд, тэдгээрийн харилцагч байгууллага болон хувь хүмүүсийн төлбөр тооцоог дамжуулан боловсруулдаг МОСТ платформ юм.
Банк, санхүүгийн байгууллага дундын, Хэрэглэгч төвтэй, МОСТ платформд суурилсан MostMoney үйлчилгээ нь Монголын анхны цахим хэтэвч юм.

Өдгөө арилжааны 5 банк, бичил санхүүгийн 26, үүрэн холбооны 4 оператор, үнэт цаасны 2 компани, даатгалын 3 компани, е-коммерцийн 53, худалдаа үйлчилгээний 33,000 гаруй байгууллага, 150 орчим биллер, 1,056,121 гаруй МОСТ платформд залгагдсан хэрэглэгч нартаа гар утас, интернэтээр дамжуулан үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна.
МОСТ платформ нь Монголбанк, Монголын Хөрөнгийн бирж, Үндэсний Төвлөрсөн Хадгаламжийн Төв, Арилжааны төлбөр тооцооны Төв, Татварын Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар, Төрийн мэдээллийн ХУР, ДАН үйлчилгээ, Зээлийн Мэдээллийн Сан, Төрийн Сан, цахим гарын үсгийн сертификат олгогч зэрэг улсын хэмжээний төвлөрсөн дэд бүтцүүдтэй залгаатай ажиллаж байна.

Сүлжээний хүрээгээ дотооддоо болон олон улсын хэмжээнд, бизнесийн шинэ салбаруудтай залгагдан шат дараатай өргөтгөн тэлсээр, Монгол Улсын үндэсний хэмжээний сүлжээ цогцлоон байгуулах эрхэм зорилго руугаа бид итгэл төгс урагшилсаар байна.
Бидний үндсэн зарчим бол банк, санхүү, финтек, бизнесийн бүх салбарын байгууллагуудтай харилцан холбогдож, хамтран ажиллах нээлттэй түншлэл баримтлахад оршино..
Улаанбаатар хот төдийгүй Монгол улсын томоохон хот, аймгийн төвүүдийн өргөн хэрэглээний 100 гаруй дараа төлбөрт байгууллагын үйлчилгээний төлбөрийг цахимжуулсан бөгөөд бусад бүх оролцогчдыг сүлжээндээ холбох боломжтой.
Банк, санхүүгийн аль ч байгууллага МОСТ платформын нээлттэй протоколын дагуу хэрэгцээт үйлчилгээг сонгон авч, өөрийн брэнд бүхий онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээтэй багцлан вэб болон мобайл апп хөгжүүлэн зах зээлд хүргэх боломжтой.

Анх үүсэн байгуулагдсан цагаас эхлэн тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэн ХудалдааХөгжлийнБанк, КапитронБанк, МобиКом Корпорацид талархал илэрхийлье.
Технологийн хөгжилд хамтран түүчээлсэн ГрэйпСитиХХК, шинэлэг шийдлүүдлийг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлж буй АрдСанхүүгийнНэгдэлд талархал илэрхийлье
Үндэсний хэмжээний харилцан холболт бүхий платформыг цогцлоож буй бүх түнш байгууллагууддаа талархал илэрхийлье

Share This

Copy Link to Clipboard

Copy