МОСТ Финтек ХХК, ГрэйпСити Монгол ХХК болон Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо хоорондын санамж бичгийг үзэглэлээ.

Банк, санхүү, финтек, төрийн үйлчилгээ, бизнесийн бүх салбарын байгууллагууд дунд гүйлгээ боловсруулан дамжуулах, төлбөр тооцооны цогц шийдлээр хангах, big data дээр суурилсан үнэлгээ гаргаж өгөх зэрэг дундын дэд бүтэц ЭКОСИСТЕМ-ийг цогцлоогч МОСТ Финтек ХХК нь Монголын үнэт цаасны зах зээлд дижитал шилжилтийг нэвтрүүлж байна. 

Энэхүү ажлын хүрээнд МОСТ Финтек ХХК нь программ хангамжийн ГрэйпСити Монгол ХХК болон Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд ҮЦАЭХ-ны гишүүн ҮЦК-иуд нь Монголын үнэт цаасны арилжааны зах зээлд дижитал шилжилтэд тэргүүлж буй ГрэйпСити Монгол ХХК-ийн хөгжүүлсэн КАСПО суурь систем, мобайл аппликэйшн, харилцагчийн веб зэрэг технологийн өндөр түвшинд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлттэй үнээр гишүүн байгууллагуудад нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж буй юм.

КАСПО суурь систем нь үнэт цаасны компанийн суурь бүртгэл мэдээллийг хөтлөхөөс гадна зах зээлийн мэдээг цаг алдалгүйгээр харах, арилжааны төлбөр, тооцоо хийх, ҮЦТХТ-рүү онлайнаар данс үүсгэх, анхдагч болон хоёрдогч зах зээлийн захиалга бүртгэх, биелэлтийг харах, эскроу дансны хуулга, үлдэгдэл лавлах, эскроу данснаас мөнгө хүсэх, Т+2 горимын дагуу номинал данс хөтлөх зэрэг боломжуудыг агуулсан цогц шийдэл юм.

Share This

Copy Link to Clipboard

Copy