Ердийн Худалдааны төлбөрийн ПОС

Ердийн Мерчантуудад зориулсан төлбөрийн 2 төрлийн ПОС бий:

  1. qPOS /удахгүй боломжтой болно/– QR ашиглан төлбөр хийх зориулалтын энэ ПОС-ыг Мерчант merchant.mn сайтаас кассын машины компьютертаа өөрөө татан авч суулгаад, уг сайтад өөрийгөө бүртгүүлж, банкны дансаа холбоод ашиглана. Банк руу хандах шаардлага байхгүй. qPOS-ыг дангаар нь stand-alone, эсвэл www.merchant.mn сайт дахь АПИ зааврын дагуу кассын програмтайгаа интеграц хийж холбоод ашиглаж болно.
    • qPOS дотроо ажиллах 2 горимтой: Consumer-presented – Худалдан авагчийн гар утсан дээр ассан QR-токеныг кассын машины сканнерээр уншуулж төлбөр хийнэ, удаахь нь Merchant-presented – Кассын машины дэлгэц дээр ассан QR-кодыг гар утсаар уншуулаад төлбөр хийнэ.
    • qPOS дээр QR-стикер хэвлэн авч лангуун дээрээ наагаад, түүнийг худалдан авагч гар утсаараа уншуулаад төлбөр хийж бас болно.
    • qPOS-ыг гар утсанд татан авч суулгаад мобайл-ПОС болгон ашиглаж болно.
  1. Картын 3D POS. Энэ нь банкнаас суурилуулдаг NFC боломжтой картын ПОС-ыг QR-кодоор төлбөр хийх нэмэлт боломжтой болгон хөгжүүлсэн шинэ хувилбар юм.
    • Картын ПОС-ын дэлгэц дээр ассан QR-кодыг гар утсаар уншуулан төлбөр хийнэ.
    • Картын ПОС дээр NFC функцийг нь идэвхжүүлсэн гар утас ойртуулан төлбөр хийнэ.