White label

“Business Upgraded Most Money” буюу “White Label” бүтээгдэхүүн нь МОСТ төлбөр тооцооны платформ мөн дээр нь Most Money үйлчилгээний дизайн өнгө төрхийг мөн хамт ашиглах боломжтой нээлттэй API юм. Өөрийн бизнесийн онцлог өнгө төрх, лого, бүтээгдэхүүний нэр төрлийг илүү илэрхийлсэн бөгөөд тэгэхдээ МОСТ платформын бүх боломжийг ашигласан өөрийн мобайл аппликейшныг гаргах нь UX/UI буюу дизайн, хэрэглээний хувьд шийдэл гаргахад санхүү, цаг хугацааны нөөц гарздахгүй байх таатай боломжийг олгоно.
Нээлттэй API нь үнэ төлбөргүй. Зөвхөн ашиглалтын хураамжтай.

Боломжууд:

  • Хэрэглэгчийн онлайн бүртгэл
  • Хэрэглэгчийн баталгаажуулалт
  • Санхүүгийн гүйлгээ
  • Санхүүгийн бус гүйлгээ лавлагаа
  • Төлбөр тооцооны цогц гүйлгээ
  • Смарт мэдэгдэл
  • Мессеж илгээх

Банк санхүүгийн байгууллага, сонирхсон этгээд нээлттэй протоколын дагуу хэрэгтэй функцээ аваад, хөгжүүлэлтээ хийгээд өөрийн өнгө төрх, брэнд бүхий үйлчилгээг зах зээлд гаргах, өөрийн зүгээс онцлог бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэх боломжтойгоороо давуу талтай. Үүнд вэб, апп, банкны суурь бүртгэлийн системүүд хамаарна.

Үндсэн зарчим:

  • API нь МОСТ төлбөр тооцооны платформын бүх боломжийг агуулна.
  • API-д холбогдох системийн хөгжүүлэлт түүний ашиглалтыг санхүүгийн байгууллага хариуцна.
  • UX/UI нь Most Money үйлчилгээтэй адил байх бөгөөд харагдах байдлын хувьд өнгө төрх өөрчлөх боломжтой.
  • Powered by MOST брэндийн илэрхийллийг дагаж мөрдөнө.