Frontier fintech summit 2019 олон улсын арга хэмжээ 5 сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Финтек гэдэг нь Finance and technology буюу Санхүү, технологи гэсэн үгнээс үүссэн нэршил юм. Шинэ гарч ирж буй технологиуд санхүүгийн салбарт нэвтэрч, уламжлалт санхүүгийн үйлчилгээнд илүү хурдан, хялбар, хямд шийдлүүд гаргаж ирж байгаа ба сүүлийн үед бие даасан салбарын хэмжээнд хүрч, эрчимтэй хөгжиж байна. Дэлхийн финтекийн хөгжлийн тусгал Монголыг ч тойроогүй ба финтекийн төрөл бүрийн стартап компаниуд үүсэж, банкууд ч үйл ажиллагаа, үйлчилгээндээ финтекийн шийдлүүдийг нэвтрүүлсээр байна.

 

Цаашид улам хөгжиж илүү боловсронгуй болох нь тодорхой энэ салбарт шинэ тоглогчид нэмэгдэж, тэр хэрээр ахиц дэвшлүүд олон гарч байгаагийн зэрэгцээ саад бэрхшээлүүд ч цөөнгүй байна.

Яг энэ цаг мөчид Монголын Финтекийн Холбоо, Гадаад харилцааны яам, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран “Fintech Innovation in Frontier Market” сэдвийн дор “Frontier Fintech Summit 2019” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Дөрвөн өдрийн арга хэмжээний хүрээнд:

5 сарын 09-ний өдөр HUB инновацийн төвд “Hackathon”;

5 сарын 10-ны өдөр Гадаад Харилцааны яаман дээр “Frontier Fintech Summit” Policy & Regulation дугуй ширээний хэлэлцүүлэг;

5 сарын 11-ний өдөр Шангрила зочид буудлын Хурлын танхимд “Frontier Fintech Summit” тус тус зохион байгуулагдана.

Энэхүү чуулганд финтек салбарт дэлхийд тэргүүлж яваа энтрепренерүүд, Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчид, чадварлаг мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид оролцож финтекийн хөгжил, сайн жишээ, асуудлын шийдлүүдийг хэлэлцэнэ. Оролцогчдод хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх таатай боломж нээгдэнэ гэж харж байна. Үүнээс гадна төрийн зохицуулах эрх бүхий байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, энэ салбарт ямар бодлого, зохицуулалтын орчин дутагдаж байгаа талаар хэлэлцэж, шаардлагатай хууль тогтоомж, зохицуулалтын талаар байр сууриа илэрхийлж хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээрээ энэ чуулган өндөр ач холбогдолтой юм.

Share This

Copy Link to Clipboard

Copy