“МОСТ ФИНТЕК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
МОСТ Финтек ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 03 сарын 15-ны өдрийн BoDM 07/24 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг явуулах тухай зарлаж байна.
Хурал хуралдуулах газар, өдөр, цаг: 2024 оны 04 сарын 25 өдрийн 14:00 цагт цагт “Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай 2, Централ тауэр 17 давхар, Криптос рестораны төв танхим”-д болон meet.most.mn цахим хаягаар хуралдана.
Компанийн оноосон нэр: МОСТ Финтек ХК
Хурлын хэлэлцэх асуудал:
- 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайланг танилцуулах;
- Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах;
- ТУЗ-ийн төсвийг хэлэлцэн батлах;
- Ногдол ашиг хуваарилахгүй байх тухай шийдвэрийг танилцуулах;
БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2024 оны 04 сарын 8 өдөр
Хуралд бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:
- Хурал зарласан ТУЗ-ийн шийдвэр, хавсралтуудын хамт.
- Компанийн 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайлан;
- Компанийн жилийн үйл ажиллагааны тайлан, ТУЗ-ийн дүгнэлт;
- Ногдол ашиг хуваарилахгүй байх тухай шийдвэр.
Хувьцаа эзэмшигч та 2024 оны 04 сарын 24-ний өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 09.30-17.00 цагийн хооронд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Централ Тауэр оффис, 13 давхарын 1313 тоот хаягаар ирж, хурлын материалтай танилцан урьдчилсан саналаа өгөх болон meet.most.mn вэб хаягаар өгөх боломжтой.
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:
- Компанийн байранд биечлэн ирэх,
- МОСТ Финтек ХК-ийн фэйсбүүк хуудсаар,
- Хурал зохион байгуулах комиссын Утас: 7505-2727, 88859015 шууд утсаар холбогдон авна уу.
“МОСТ ФИНТЕК” ХК
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС