МОСТ нь банк дундын онлайн төлбөр тооцооны оператор компани бөгөөд технологийн шилдэг шийдэл, архитектур дээр суурилсан үндэсний хэмжээний төлбөр тооцооны дэд бүтэц байгуулах эрхэм зорилго өөдөө шургуу, шат дараатай урагшилж байна. Дундын байрлал нь өргөн олон нэр төрлийн үйлчилгээ үзүүлэх, шинэ тулгар шийдэл, загвар, техологийн дэвшил, бизнес харилцааг санхүүгийн салбарт өрсөж хүргэдгээрээ зардлыг бууруулах, үргэлж шинэлэг байх боломжийг бидэнд олгодог.
МОСТ платформ санхүүгийн байгууллагын CBS буюу суурь бүртгэлийн системтэй нээлтэй API-аар дамжин холбогдон ажиллаж, санхүүгийн байгууллагын зөвшөөрсөн бүх төрлийн төлбөр тооцоог бодит цагийн горимд гүйцэтгэдэг.