Most

Гүйцэтгэх удирдлага

МОСТ Финтек ХК нь Монгол Улсын төлбөр тооцооны сүлжээний оператор бөгөөд санхүүгийн байгууллагууд болон хэрэглэгчдийг холбосон дэд бүтцийг хөгжүүлэгч тэргүүлэх технологийн компани юм.

Quam nostrum et sunt et.

Захирлын мэндчилгээ

МОСТ Финтек ХК нь Монгол улсын цахим хөгжил, тэр дундаа цахим төлбөр тооцооны дэд бүтцийг цогцлоох зорилгоор 2008 онд үүсгэн байгуулагдаж, технологийн олон шинэлэг шийдлийг цахиур хагалан нэвтрүүлсэн, улсын ууган ФИНТЕК компани юм.

Эцсийн хэрэглэгчийн хэрэгцээ, эрх ашгийг хангасан, өдөр тутмын хялбар дөхөм санхүүгийн үйлчилгээг үзүүлэх явдал нь бизнес эрхлэгчийн хувьд ч, улс орны хөгжлийн хувьд ч тэр үндэс суурь байх учиртай. Тиймээс бид анх байгуулагдсан цагаасаа ХЭРЭГЛЭГЧ ТӨВ-тэй бодлогыг эрхэмлэн, баримталж ирсэн.

Монгол улсын дижитал шилжилтийг амжилттай өрнүүлэхийн тулд зорилтот чиглэлээр дагнан мэргэшсэн, бүтээгдэхүүн үйлчилгээ нь төгөлдөржсөн бизнесийн байгууллагууд улам олноор бий болж, хоорондоо залгагдсан, нягт харилцан холболтыг бүрдүүлэх замаар өртөг, зардлыг бууруулж, эцсийн хэрэглэгчид өргөн дэлгэр үйлчилгээг хүргэх явдал юм. Салбар салбарын бизнесийн байгууллагуудын харилцан холболтын ГҮҮР болох бидний зорилтын цөм нь үүнд оршиж байна.

Манай улсын Финтек салбарын хөгжил дэвшил, оюуны бүтээл нь олон улсын зах зээлд гаргах хэмжээнд хэдийн хүрсэн. МОСТ Финтек ХК-ын хувьд дэлхий дээр хаана ч байхгүй төлбөр тооцооны цогц үйлчилгээ, дэд бүтцийн онцгой тогтолцооны загвараа экспортлох чиглэлд чармайн ажиллах нь зүйтэй. Энэ хүрээнд олон улсын зарим зах зээлд санал зөвлөмж хүргүүлэхээс гадна, хамтын ажиллагааны боломжийг тасралтгүй эрэлхийлэн ажиллаж байна.

Төр захиргааны зохицуулагч байгууллагууд маань бизнес эрхлэгчдийнхээ хуримтлуулсан туршлага, олгож буй шинэлэг технологийн боломжуудтай хөл зэрэгцэн, зохих хууль журмыг гарган ажиллахад бидний бүтээн байгуулалт, мөс хагалсан технологийн шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн хэрэгжилт маш их дэм болсоор иржээ.

Улсынхаа цахим шилжилтийг хамтдаа түүчээлье!

Удирдлагын баг

Sunt atque et non accusamus.

Sunt atque et non accusamus.

Sunt atque et non accusamus.

Sunt atque et non accusamus.

Цэс

  • И-мэйл: info@most.mn

  • Утас: +976 75052727

  • Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-хороо, Сэнтрал Тауэр, 13 давхар, 1313 тоот, 14191