Давуу талууд
НӨАТУС-тэй холбогдсон – баримт автоматаар бүртгэгдэж, сугалааны дугаар бүхий цахим төлбөрийн баримт үүснэ.
Автомат төлбөрийн тохиргоо – Давтамжит төлбөрүүдийг автоматаар тохируулан гүйцэтгэх боломжтой.
Нээлттэй API – Байгууллагуудын бизнесийн хэрэгцээнд нийцсэн, уян хатан интеграцийн шийдэлтэй.
Түргэн шуурхай, аюулгүй төлбөрийн гүйцэтгэл – Харилцах дансаараа үйлчилгээний төлбөрөө найдвартайгаар, хурдан хүлээн авах боломжтой.
Билл төлбөрийн нэгдсэн систем
Энэхүү Билл төлбөрийн систем нь гааль, татвар, сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл, авто замын торгууль, орон сууц, цахилгаан, СӨХ, гар утас, интернэт, даатгал, төлбөрт карт зэрэг дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт бүх төрлийн үйлчилгээг хамарч, хэрэглэгчдэд нэг платформоор дамжуулан төлбөрөө хялбар төлөх боломжийг олгодог.
Үндсэн боломжууд:
Бүх төлбөрийг нэг дор – Монгол Улсын томоохон хот, аймгийн төвүүдийн хэрэглээний төлбөрийг нэг системд нэгтгэсэн.
700+ байгууллагын төлбөр – Төрийн болон хувийн хэвшлийн 700 гаруй байгууллагын төлбөрийг төвлөрүүлэн төлөх боломжтой.
Нэг удаагийн холболтоор өргөн сүлжээнд нэвтрэх боломж – МОСТ платформд холбогдсоноор санхүүгийн дэд бүтцийн хэмжээнд бүх төрлийн төлбөр тооцооны оролцогч болох боломжтой.
Оновчтой, хялбар хэрэглээ – Теллерийн суурь систем дээр шууд ажиллах тул нэмэлт дэлгэц, тусдаа программ ашиглах шаардлагагүй.
Манай нэгдсэн төлбөрийн систем нь хэрэглэгчдийн санхүүгийн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй, найдвартай болгоход чиглэгдсэн дэвшилтэт шийдэл юм.