Most

MOST API

Нээлттэй API - Таны Смарт Үйлчилгээний Суурь МОСТ төлбөр тооцооны платформ нь өөрийн бүх боломжийг нээлттэй API хэлбэрээр санал болгож байна.

Dolores blanditiis est animi.

Арилжааны банк, бичил санхүүгийн байгууллага, үнэт цаасны компани, кастодиан банк болон даатгалын компаниуд энэхүү API-г өөрийн суурь бүртгэлийн системтэй холбосноор МОСТ төлбөр тооцооны дэд бүтцийг бүрэн ашиглах боломжтой.

Энэхүү шийдэл нь байгууллагуудад төлбөрийн үйлчилгээгээ илүү хялбар, уян хатан, аюулгүй байдлаар хүргэх боломжийг олгох бөгөөд санхүүгийн эко системийн хөгжилд шинэ түвшний дэвшил авчирна.

Бидний санал болгож буй нээлттэй API-г ашигласнаар та өөрийн смарт үйлчилгээг хүссэн хэлбэрээр хөгжүүлж, хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, ухаалаг шийдлийг бий болгох боломжтой.

OPEN API

API ашиглах боломжууд:

  • Хэрэглэгчийн онлайн бүртгэл – Шинэ хэрэглэгч үүсгэх, бүртгэлийн мэдээлэл хадгалах

  • Хэрэглэгчийн баталгаажуулалт – Аюулгүй байдлыг хангах олон шатлалт баталгаажуулалт

  • Санхүүгийн гүйлгээ – Банкны данс, төлбөрийн карт, цахим мөнгө ашиглан төлбөр хийх

  • Санхүүгийн бус гүйлгээ, лавлагаа – Бүх төрлийн лавлагаа, хяналт

  • Төлбөр тооцооны цогц гүйлгээ – Нэгдсэн системээр дамжуулан олон төрлийн төлбөр хийх

  • Онлайн зээлийн үйлчилгээ - Хэрэглэгчийн Кредит Скорыг төрөл бүрийн сувгаас хийж 100% онлайнаар зээл олгох

  • Смарт мэдэгдэл – Хэрэглэгчдэд бодит цагийн мэдэгдэл илгээх

  • Мэдэгдэл – Мессеж, И-мэйл, Push, Smart мэдэгдэл, Тусгай санал, баталгаажуулалтын код, гүйлгээний мэдээлэл хүргэх

Давуу тал:

  • Аутсорсинг - Шаардлагатай технологийн шийдлүүдийг шууд ашигласнаар байгууллагууд өөрийн үндсэн бизнестээ илүү анхаарч, нөөцөө оновчтой хуваарилах боломжтой.

  • Бизнесийн уян хатан шийдэл – Банкнууд, санхүүгийн байгууллагууд болон сонирхсон компаниуд нээлттэй протокол API ашиглан өөрийн үйлчилгээг хөгжүүлж, шинэлэг бүтээгдэхүүн, технологийн шийдлүүдийг богино хугацаанд зах зээлд нэвтрүүлэх боломжтой.

  • Брэндийн онцлогийг шингээх – Өөрийн хэрэглэгч нартаа өөрийн брэндийн өнгө төрхтэй үйлчилгээг үзүүлнэ.

  • Өндөр уялдаа, хялбар интеграци – Аль хэдийн зах зээлд нэвтэрч, туршигдаж, сайжруулагдсан үйлчилгээ.

  • Уян хатан боломж – Байгууллага өөрийн Authentication (баталгаажуулалт)-ыг хариуцаж, Server-to-Server горимоор ажиллах боломжтой.

Нээлттэй API-гийн тусламжтайгаар та өөрийн бизнесийн хэрэгцээнд тохирсон, дэвшилтэт санхүүгийн шийдлийг бий болгож, Хэрэглэгчдэд илүү таатай үйлчилгээ санал болгох боломжтой юм.

Цэс

  • И-мэйл: info@most.mn

  • Утас: +976 75052727

  • Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-хороо, Сэнтрал Тауэр, 13 давхар, 1313 тоот, 14191