Үндсэн зарчим:
API нь МОСТ төлбөрийн платформын бүх боломжийг агуулна.
API-д холбогдсон системийн хөгжүүлэлт, ашиглалтыг тухайн байгууллага хариуцна.
UX/UI нь Most Money үйлчилгээний загвартай ижил байх бөгөөд өнгө, харагдах байдлыг өөрчлөх боломжтой.
“Powered by MOST” брэндийн стандарт, дүрмийг дагаж мөрдөнө.
White Label шийдлийг ашиглан өөрийн бизнесийн онцлогийг шингээсэн, санхүүгийн дэвшилтэт үйлчилгээг хялбархан хөгжүүлээрэй.
White label
Нээлттэй API нь үнэ төлбөргүй суурь хураамжгүйгээр өөрсдийн апп-даа залгах боломжтой.
API ашиглах боломжууд:
Хэрэглэгчийн онлайн бүртгэл – Шинэ хэрэглэгч үүсгэх, бүртгэлийн мэдээлэл хадгалах
Хэрэглэгчийн баталгаажуулалт – Аюулгүй байдлыг хангах олон шатлалт баталгаажуулалт
Санхүүгийн гүйлгээ – Банк, төлбөрийн карт, цахим мөнгө ашиглан төлбөр хийх
Санхүүгийн бус гүйлгээ, лавлагаа – Үйлчилгээний мэдээлэл авах, хяналт хийх
Төлбөр тооцооны цогц гүйлгээ – Нэгдсэн системээр дамжуулан олон төрлийн төлбөр хийх
Онлайн зээлийн үйлчилгээ - Санхүүгийн байгууллагын хүссэн Кредит Скорыг хэрэглэгч дээр тооцоолон гаргаж 100% онлайнаар зээл олгох
Смарт мэдэгдэл – Хэрэглэгчдэд бодит цагийн мэдэгдэл илгээх
Мессеж илгээх – Тусгай санал, баталгаажуулалтын код, гүйлгээний мэдээлэл хүргэх
Давуу тал:
Нээлттэй, уян хатан шийдэл – Банкнууд, санхүүгийн байгууллагууд болон бусад бизнесүүд нээлттэй протокол ашиглан өөрт хэрэгтэй шийдлээ сонгон ашиглах.
Өөрийн брэндийг бий болгох – Өөрсдийн өнгө төрхийг шингээсэн шинэ апп-тай болох боломжтой.
Хурдан, үр ашигтай интеграци – МОСТ төлбөрийн платформын зах зээлд туршигдсан боломжийг API-гаар дамжуулан шууд ашиглах боломжтой.
UX/UI стандарт шийдэл – Most Money үйлчилгээний UX/UI-г суурь болгон ашиглаж, байгууллагын өнгө төрхтэй уялдуулан өөрчлөх боломжтой.
Аюулгүй, найдвартай ажиллагаа – “Powered by MOST” брэндийн хүрээнд баталгаажсан, найдвартай системийг ашиглана.