Хувьцааны тухай
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 508 тогтоолоор нийтэд санал болгон гаргах үнэт цаасны зөвшөөрлөө авч, 2023 оны 12 дугаар сард “Улаанбаатар хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан олон нийтэд “МОСТ ФИНТЕК” компанийн 131,211,820 ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 27 хувийг олон нийтэд арилжаалж нийт 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон.
Өөрийн бизнесийн онцлог өнгө төрх, лого, бүтээгдэхүүний нэр төрлийг илүү илэрхийлсэн бөгөөд тэгэхдээ МОСТ платформын бүх боломжийг ашигласан өөрийн мобайл аппликейшныг гаргах нь UX/UI буюу дизайн, хэрэглээний хувьд шийдэл гаргахад санхүү, цаг хугацааны нөөц гарздахгүй байх таатай боломжийг олгоно. Нээлттэй API нь үнэ төлбөргүй. Зөвхөн ашиглалтын хураамжтай.