Танилцуулга
МОСТ Финтек ХК нь 2008 онд байгуулагдсан Монгол Улсын анхны финтек компаниудын нэг юм. Цахим төлбөр тооцооны дэд бүтцийг бий болгож, санхүүгийн байгууллагууд болон хэрэглэгчдийг холбох платформыг хөгжүүлэн 17 жилдээ ажиллаж байна. 2023 онд Санхүүгийн зохицуулах хорооноос олон нийтэд хувьцаагаа санал болгох зөвшөөрөл авч, нээлттэй хувьцаат компани болсон. МОСТ Финтек ХК нь банкны салбарын 60 хувь, бичил санхүүгийн 32 байгууллага, 20 гаруй цахим хэтэвч, 1.7 сая хэрэглэгчийг өөртөө холбосон үндэсний хэмжээний технологийн компани юм.
Эрхэм зорилго
Банк, санхүү, төлбөр тооцооны салбарт технологид суурилсан дэвшилтэт төлбөрийн дэд бүтцийг хөгжүүлж, санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй, хурдан, найдвартай, аюулгүй болгох инновацлаг шийдлүүдийг тасралтгүй нэвтрүүлэх.
Бидний стратеги
МОСТ Финтек ХК нь дотоодын болон олон улсын санхүүгийн сүлжээг өргөжүүлж, бизнесийн олон салбарыг хамарсан нээлттэй түншлэлийн зарчмыг баримтлан ажилладаг. Бид банк, санхүү, финтек, худалдаа, даатгал зэрэг бүх салбарын байгууллагуудтай стратегийн түншлэл байгуулж, хамтран ажиллах замаар Монгол Улсын үндэсний хэмжээний төлбөр тооцооны нэгдсэн сүлжээг цогцлоон хөгжүүлэхийг зорьж байна.
МОСТ Платформ
МОСТ платформ нь Монгол Улсын санхүү, төлбөр тооцооны салбарын цогц шийдэл бөгөөд банк, санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл, төрийн үйлчилгээ, харилцаа холбооны салбарт шаардлагатай бүх технологийн дэд бүтцийг нэг дор багтаасан инновацлаг экосистем юм.
1. Санхүү, төлбөр тооцооны цогц шийдэл
Банк, финтек: Шилжүүлэг, картын гүйлгээ, цахим төлбөрийн шийдэл, төлбөрийн гарц
Даатгал: Даатгалын төлбөр төлөлт, цахим даатгалын үйлчилгээнд хялбар холбогдох
Хөрөнгийн зах зээл: Үнэт цаасны арилжаа, хөрөнгө оруулалтын менежмент
2. Олон салбартай уялдсан технологийн дэд бүтэц
Төлбөрийн систем: QR код, карт, банк хоорондын гүйлгээ, цахим хэтэвч
Цахим засаглал ба төрийн үйлчилгээ: ХУР, ДАН, EMongolia, Төрийн төлбөрүүд, татвар, нийгмийн даатгал
Харилцаа холбоо: Хэрэглэгчийн нууцлал, мессеж баталгаажуулалт, Олон улсын мессеж, имэйл
3. Инновацлаг экосистем ба хэрэглэгчийн туршлага
Нэг платформоор бүх үйлчилгээг авах боломж
Өндөр аюулгүй байдал ба найдвартай ажиллагаа
Цаг хугацаа, зардал хэмнэсэн үр ашигтай санхүүгийн орчин
МОСТ платформ нь Монгол Улсын дижитал эдийн засгийг өргөжүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн байгууллагуудад дижитал шилжилтийг хурдасгах онцгой үүрэгтэй шийдэл болж хөгжиж байна.