Most

Мэдээ мэдээлэл

Хувьцаа халааслах шийдвэр гарлаа

2025.05.09

“Мост Финтек” ХК нь хувьцааны ханшийг тогтворжуулах, үнэ буурахаас сэргийлэх болон компанид үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг урамшуулах, харилцагч байгууллагуудтай хамтын ажиллагааг дэмжих зорилгоор тус компанийн ТУЗ-ийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 17/24 тоот тогтоолоор хувьцаагаа халааслах шийдвэр гаргаж нийт хувьцааны 1.4 хувь буюу 6,818,182 ширхэг хувьцааг эргүүлэн худалдан авлаа.

Ханшийг “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-ийн сүүлийн 30 хоногийн арилжааны жигнэсэн дундаж буюу 39.6 төгрөгөөр тооцоолсон байна.

Ингэснээр эргэлтэд байгаа энгийн хувьцааны тоо багасаж нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нэмэгдэнэ. Нэгж хувьцаанд ногдох ашиг нэмэгдэж байгаа нь хувьцаа эзэмшигчдийн сонирхлыг татах улмаар үнэ тогтворжих нөхцөлийг дэмжинэ.

Эх сурвалжийг : https://www.ubx.mn/post/233

Цэс

  • И-мэйл: info@most.mn

  • Утас: +976 75052727

  • Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-хороо, Сэнтрал Тауэр, 13 давхар, 1313 тоот, 14191